2022.01.18

Х.Болорчулуун: Элчин сайд нар тухайн улс орны тэргүүн туршлагыг эх орондоо нэвтрүүлэх тал дээр санаачлагатай ажиллаарай

УИХ-ын чуулганы /2022,01,18/-ны өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Гадаад оронд очиж Элчин сайд нар хоёр төрлийн хүмүүс байна. Нэг хэсэг нь гавьяаныхаа амралтаа эдэлж байгаа юм шиг тэнд очоод амралтын байдалтай байдаг бол нэг хэсэг нь идэвхтэй ажилладаг. Гадаад харилцааны яам Элчин сайд нарын ажлыг яаж дүгнэдэг вэ? Кувейт улсад элчин сайдаар томилогдож байгаа П.Сэргэлэн гишүүнийг дэмжиж байна. Кувейт хүн шонхор шувууг манайхаас авдаг маш их эрхэмлэдэг.

Энэ улс байгалийн баялгийг ард түмний маш сайн хүртээл болгож байгаа улс. Энэ туршлагыг эх орондоо нэвтрүүлэхэд анхаарч ажиллаарай. Швейцар улсад дэлхийн худалдааны байгууллага байдаг. Манай улс хэрэглээний улс болсон нь гаалийн татвартай холбоотой. Манай улс энэ босгыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаарай.Солонгос улсад манай улсын 40-50 мянган иргэн ажиллаж байна. Өмнөх Элчин сайд мэдрэмжгүй байдлаасаа халагдсан. Та илүү мэдрэмжтэй ажиллаарай.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn