Хичээлийн хоцрогдлыг оношилж, хоцрогдол арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлэж байна
2022.02.09

Хичээлийн хоцрогдлыг оношилж, хоцрогдол арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлэж байна

Боловсрол, шинжлэх ухааны яам хоцрогдлыг оношлох үнэлгээ, сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хоцрогдол арилгах төлөвлөгөөний талаарх мэдээллийг өглөө.

Хэвлэлийн хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар, БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн гишүүн Т.Бэгзсүрэн, Suraad.mn сайтын үүсгэн байгуулагч Э.Энхпүрэв нар оролцлоо. 

ХОЦРОГДЛЫГ ОНОШЛОХ ҮНЭЛГЭЭ

Оношлох үнэлгээг 2021 оны 09-10 дугаар сард зохион байгуулж 755 сургуулийн 2-12 дугаар ангийн давхардсан тоогоор 297 мянган сурагчийг хамруулав. Сурагчдыг

• Математик

• Монгол хэл

• Хүн ба байгаль

• Байгалийн ухаан

• Нийгмийн ухаан

• Англи хэл

• Сонгон судлах 6 хичээлээр оношлов.

Анги тус бүрээр: 

2 дугаар ангийн сурагчид 63,4 хувь буюу хамгийн өндөр үнэлгээтэй

9 дүгээр ангийн сурагчид хамгийн бага буюу 34,2 хувьтай үнэлэгджээ.

Судлагдахуун тус бүрээр

Англи хэлний хичээлийг 34,2 хувь

Монгол хэлний хичээлийг 47,2 хувьтай эзэмшсэн байна.

СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ

Энэ хичээлийн жилээс эхлэн 1 дүгээр ангид элсэгчдийг үнэлж байх бөгөөд 5, 9, 12 дугаар ангиудад дахин үнэлж, тухайн сурагчийн ахиц амжилтыг тодорхойлох юм.

Эхний жилийн гарааны үнэлгээнд 323 сургуулийн 23462 сурагчийг хамрууллаа. Үнэлгээнд хамрагдсан нэгдүгээр ангийн сурагчид 137 оноо авах ёстойгоос дунджаар 83 оноо авсан байна.

Сурагчдын дундаж үнэлгээг хөгжлийн чиглэл тус бүрээр авч үзвэл: 

• Нийгэмшихүйн хөгжил 65 хувь

• Бие бялдрын хөгжил 56 хувь

• Танин мэдэхүйн хөгжил 61 хувьтай байв.

Гарааны үнэлгээг бүсчилсэн байдлаар авч үзвэл:

• Төвийн бүсийн сурагчид 61.5 хувь

• Баруун бүсийн сурагчид 60.4 хувь

• Зүүн бүсийн сурагчид 64.1 хувь

• Хангайн бүсийн сурагчид 58.7 хувь

• Улаанбаатар хотод 60.6 хувь байна.

ХОЦРОГДОЛ АРИЛГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ 3R

- Эргэн холбогдох /Reconnection/

- Нөхөх /Recovery/

- Тогтворжуулах /Resilence/