"Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн талаар ярилцав
2022.02.11

"Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн талаар ярилцав

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ жимс, жимсгэнэ, ойн аж ахуйн эрдэмтэн, судлаач мэргэжилтний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ талаар Монголын Жимс, жимсгэний Үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргалаас тодруулав.

Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг толгойлон хэрэгжүүлэх яам, агентлагийн хувьд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй  уулзах бидний саналыг өнөөдөр хүлээн авлаа. Бид энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХАА-н салбарын сургалт, эрдэм шинжилгээний болон ТББ-уудын үүрэг оролцоо их гэдгийг онцолж байна.

Ялангуяа Агро-ойн аж ахуйн чиглэлийг хөтөлбөрийн хүрээнд анхаарах, ашигт ургамал түүний дотроос жимс жимсгэний тариалан, байгалийн жимсгэнийг хамгаалах асуудлыг бодлогоор дэмжих зэрэг анхаарах саналыг уулзалтаар тавилаа. Салбар хоорондын ажлын хамтын ажиллагааг анхаарахыг хүсэв. Сайд тус хөтөлбөрийн хүрээнд зарим эрх зүйн зохицуулалт хийгдэх, бодлогын дэмжлэг үзүүлэх, байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн өгөөж үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр анхаарч ажиллах илэрхийллээ” гэв. Уулзалтад БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа байлцав.