2022.02.15

Д.Сумъяабазар: Цахим шилжилтийг хурдацтай хийснээр төрийн үйлчилгээний уялдаа холбоо сайжирна

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын салбар бүрт технологийн шийдлүүдийг ашиглан нийслэлийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах Улаанбаатар хотын цахим шилжилтийн төлөвлөгөө /2020-2024/ “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар, Цахим хөгжил, Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг нар “Хот” нэвтрүүлгийн 3 дахь дугаараар танилцууллаа.

Энэхүү төсөл нь Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн 3 бүлгийн 5 зорилт, 12 дэд төслүүдээс бүрдэх ба хотын цогц үйлчилгээнүүдийг цахим хэлбэрээр иргэд, бизнэс эрхлэгчдэд хүртээмжтэй, нээлттэй чирэгдэлгүй хүргэх, замын хөдөлгөөнд оролцож буй бүх талуудын нэгдсэн нэг мэдээллээр хангаж хоорондын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх юм.