2010.09.03
Говийн хуралдааныг гадаадын хэвлэлд
“Өнгөрөгч сарын 27-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 600 километрийн зайтай орших Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт цаг агаар 30 хэмийн халуун шатаж байхад Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын гишүүдийнхээ хамт дэлхийн уур амьсгалын өөрчлөлт ба Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар “Маргааш, өнөөдрийн төлөө” сэдэвтэй тусгай хуралдаан хийсэн аж.
Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсын байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө нь өдрөөс өдөрт нэмэгдэж, уламжилалт мал аж ахуй, нүүдэллэн амьдрах соёл нь шинэ зуунд оршин тогтноход томоохон аюултай тулгарч болзошгүй талаар хуралдаанаар хэлэлцлээ.
Монгол Улсын засгийн газар анх удаа Улаанбаатар хотоос гадна, элсэн цөлийг сонгон хуралдаанаа хийж байгаа нь олон нийтийн анхаарлыг байгаль орчны өөрчлөлтийн асуудалд хандуулах, дэлхийн улс орнуудыг байгаль орчны өөрчлөлтийн эсрэг идэвхитэй тэмцэхэд нэмэр дэмжлэг болгоход хурлын гол зорилго оршиж байна.
Хуралдааны өмнөх өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан “Ази дахь хамгийн том говьд Монгол Улсын засгийн газар хуралдаанаа хийх болсон нь танай улсын засгийн газар бүс нутаг болон дэлхийн иргэдийн анхаарлыг уур амьсгалын асуудалд хандуулахад хувь нэмэр болно гэдэгт итгэж таны санал санаачлагыг дэмжиж байна” гэсэн илгээлт хүргүүлсэн.
Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт ба малын тоо толгой өсч байгаагийн улмаас Монголын байгаль орчин, уур амьсгал асар хурдацтай хувиран өөрчлөгдөж байна. Тус улсын статистикийн газрын тооцоогоор 1940 оноос өнөөдрийг хүртэл Монголын уур амьсгал 2.1 хэмээр өссөн, дулааралт нь Монголыг цөлжүүлж, олон гол горхийг ширгээсэн байна. 2007 оны байдлаар Монгол Улс дахь 5128 голын 852 нь ширгэж, ой мод, хангайн нутаг дэвсгэр 28 хувиар багасч, нийт нутаг дэвсгэрийн цөлжилт тасралтгүй нэмэгдэж байна.
Монгол Улс 1996 онд НҮБ-ын цөлжилтийн эсрэг конвенцид нэгдэн орсон. Үүнээс хойш Монгол Улс Зүүн Хойд Азийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар уулзалт хийсэн байна. Өнөө жил Монгол Улсын Засгийн газар “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг стратеги”-ийг боловсруулж байна. Энэхүү стратеги нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цогц арга хэмжээ болох юм” хэмээн Хятадын томоохон хэвлэл болох Рэньмин Рибао сонины 2010 оны наймдугаар сарын 30-ний өдрийн дугаарт нийтэлсэн талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.