С.Бямбацогт: Хэрэглэгч бус үйлдвэрлэгч улс болох үүдийг нээх хуулийн төслийг санаачиллаа
2022.03.10

С.Бямбацогт: Хэрэглэгч бус үйлдвэрлэгч улс болох үүдийг нээх хуулийн төслийг санаачиллаа

Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар 
1. Үйлдвэрлэл бүтээн байгуулалтын ажил явагдаж буй паркийн ЭРЧИМ ХҮЧ, ДУЛААН, ГАЗАР, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ зэрэг дэд бүтцийг төрөөс бүрэн шийдвэрлэх.
2. Үйл ажиллагаа нь эхлэл төдий байгаа паркуудын бүтээн байгуулалтын ажил эрчимжих
3. Үйлдвэрлэл эрхлэгчдэдээ татварын таатай орчин бүрдүүлж, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх
4. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах нээлттэй боломж бүрдэх
5. Шинээр ажлын байр бий болох
6. Түүхий эдийг нарийн технологид суурилан боловсруулж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж экспортлогч улс болох
7. Бүс нутагт үйлдвэрлэл цогцолбор хэлбэрээр хөгжиж нийгэм, эдийн засаг иргэд олон нийтийн аж амьдралд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх
8. Жижиг дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөжиж хөгжих гэх мэт маш олон чухал асуудлуудыг шийдвэрлэх юм.

Хуулийн төсөлтэй холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг 2022.03.14-ний өдөр УИХ-н ҮББХ-той хамтран зохион байгуулах гэж байгаа тул та бүхэн дараах линкээр дамжиж хуулийн төсөл болон хэлэлцүүлэгтэй холбоотой саналаа ирүүлнэ үү. https://lawforum.parliament.mn/draft

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn