УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монгол хүн сансарт ниссэний түүхт 41 жилийн ойн мэнд хүргэлээ
2022.03.22

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монгол хүн сансарт ниссэний түүхт 41 жилийн ойн мэнд хүргэлээ

Хүн төрөлхтний түүхэнд 200 хүрэхгүй хүн сансарт ниссэн гэж бодохоор Монголчууд бидний хувьд бахархахгүй байхын аргагүй түүхт хүн бол Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул ЗХУ, БНМАУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа юм.

В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа нар 1981 оны 3 дугаар сарын 22-ны 22 цаг 42 минутанд Байконурын сансрын буудлаас “Союз – 39” хөлгөөр хөөрч, сансрын тойрогт 7 хоног 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа бүтэн тойрч эх дэлхийдээ газардсан байдаг. Ж.Гүррагчаа баатар бол Ази тивийн 2 дахь, Дэлхийн 101 дэх сансрын нисгэгч юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn