УИХ-ын дарга цахим сургуулийн нээлтэд оролцов
2010.09.01

УИХ-ын дарга цахим сургуулийн нээлтэд оролцов

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөө өглөө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн хичээлийн шинэvip76_001 жилийн нээлтэд оролцов. Энэ хичээлийн жилээс дүүргийн анхны цахим сургууль болж буй тус сургууль гэр хорооллын айлууд ихээхэн төвлөрсөн Орбитын эцэст байрладаг аж.
УИХ-ын дарга цахим сургуулийн нээлтийн туузыг хайчлаад сургуулийн нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагч багачуудад хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Тэрбээр

vip76_002“Хонхны дуу цангинаж, эрдмийн өргөө үүдээ нээж буй энэ сайхан нарлаг  өдөр ерөнхий боловсролын 753 сургуульд 523 мянга гаруй хүүхэд багачууд суралцахаар хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг орон даяар нэгэн зэрэг эхлүүлж байна. Эдгээр хүүхэд багачуудын 50 гаруй мянга нь энэ жил нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах зургаан настай хүүхдүүд байгаа нь Монголын ирээдүй ямар их өөдрөг гэгээлэг болохыг эндээс харж болно.

Сүүлийн жилүүдэд улсын төсөв, хандивлагчдын хөрөнгө оруулалтаар олон сайхан сургууль шинээр барьж, ашиглалтад оруулсаны нэг нь Сонгинохайрхан дүүрэгт шинээр байгуулагдаж өнөөдөр хичээлийн дөрөв дэх жилтэйгээ золгож буй та бүхний эрдэм номын өргөө  болсон энэхүү 106 дугаар сургууль юм.  
Сурагчдын сурах орчныг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт  хүргэхэд төр, засгаас онцгойлон анхаарч ирлээ. 

vip76_003Ерөнхий боловсролын сургалтыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх ажил  үргэлжилж байна. Сургалтын хөтөлбөрийг шинэчилж, бага ангийн сурах бичгийг төрөөс бүрэн хангах бодлого баримталж байна. Хүүхдийн хамгийн дотны зөвлөгч сурах бичгийн үнийг бууруулан агуулга, чанарыг сайжруулснаар хүүхэд бүр сурах бичигтэй  болох боломж хангагдана.

Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж ирсэн “Үдийн цай” хөтөлбөрийг энэ жилээс “Үдийн хоол” болгон өргөтгөх тул цэцэрлэг, сургууль бүр хоол, хүнсний хангамжтай болж чанар сайтай хоолоор сурагчдад үйлчлэх нөхцөл  бүрдэж байна. Энэ бүх боломжийг ашиглан сурагч бүр сурлагын амжилт гаргах, багш сурган хүмүүжүүлэгч бүр сургалтын чанарыг дээшлүүлэх талаар шамдан хичээл зүтгэл гаргах  хэрэгтэй байна.

Сvip76_004ургалтын явцад хүүхэд багачууд зөв төлөвшиж, үндэсний ёс заншлаа эрхэмлэдэг, эх орноо хайрладаг иргэн болж хүмүүжээсэй гэж үнэн сэтгэлээсээ бид хүсч байна. Эх орноо хайрлах нь эцэг эхээ хүндлэхээс эхлэлтэй билээ. Эрдэм ном сурах нь багшаа дээдлэхээс эхэлдэг. Ерөнхий боловсролын сургуулийн “Иргэний боловсрол” хичээлийн агуулгыг шинэчлэх  асуудал ийнхүү амьдралаас урган гарч байгаа юм гээд эцэг, эхчүүд хүүхдийнхээ төлөвшил, хүмүүжилд багш сурган хүмүүжүүлэгчидтэй мөр зэрэгцэн хамтарч, үр хүүхдийнхээ сонирхол,  авъяас билгийн нүдийг нээж, санаачилгатай ажиллахыг уриаллаа.  
Шинэ хичээлийн жилд эх орны өнөөгийн хөгжилд нэн чухал хэрэгцээтэй мэргэшилээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 45 мянган сурагч суралцаж байна. Тэднийг төрөөс тэтгэлэг олгон дэмжинэ. Мөн. дээд боловсролын чанарт төрөөс онцлон анхаарч, “Хүний хөгжил” сангаас иргэдийн авах үйлчилгээний төрөлд оюутнуудыг хамруулах боломжийг хангалаа. Та бидний хийж буй боловсролын шинэчлэл Монгол орны хөгжил дэвшлийн  ирээдүйг бүхэлд нь  тодорхойлох болно гэдгийг тэрбээр тэмдэглээд эх орны маань ирээдүйн эрчимтэй хөгжлийг авч явах өнөөгийн хүүхэд багачуудыг сурган боловсруулах их үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, сургуулийн нийт хамт олонд мэндчилгээ дэвшүүллээ.

УИХ-ын дарга дараа нь сургуулийн зарим анги, танхимаар орж, хичээлийн явц байдлыг сонирхож танилцлаа. Сургуулийн дөрвөн давхар тохилог хичээлийн байрыг  Япон улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж 2008 онд ашиглалтад оруулсан юм байна. Өнгөрсөн хугацаанд тус сургуульд нийтдээ 168 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, сурагчдын сурч боловсрох таатай орчинг хотын төвийн сургуулиудаас дутахгүйгээр бүрдүүлж чадсаныг УИХ-ын дарга сайшааж байлаа.

Тус сургуулийн хамт олон шилдэг менежменттэй, сурагчаа дээдэлсэн, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг эрхэм зорилго болгон ажиллаж, алсдаа сурагчдынхаа сурч боловсрох үлгэр жишээ таатай орчинг бүрдүүлж, байгалийн ухааны төрөлжсөн сургууль болохоор төлөвлөж байгаа. Энэ хичээлийн жилд 38 бүлэгт 1300 гаруй сурагч, 62 багш, сурган хүмүүжүүлэгч, 18 ажилчинтайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхэлж байна гэдгээ сургуулийн захирал П.Энхчимэг УИХ-ын даргад танилцуулав. Мөн 21 дэх жилдээ багшилж байгаа С.Оюунцэцэг багшийн ангиар ороход энэ хичээлийн жилд сургуульд анх орж буй зургаан настнуудын ангийг дааж авсан, анхны хичээлээ “Би сургуульд орлоо” сэдвээр зааж байгаа гэдгээ УИХ-ын даргад танилцуулаад “Хүүхдүүд маань хоорондоо танилцаж бие биенээ харж сониучирхаад сургуулийн юм бүхэн л сонин содон байх шиг байна” гэж байв. Энэ жил тус сургуулийн таван бүлэгт зургаан настай 200 гаруй багачууд элсэн оржээ.

Тус сургуульд цахим хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг хариуцаж гүйцэтгэсэн “Наран терминаль” ХХК-ийн захирал Д.Наранболд урьд нь нийслэлийн дөрвөн сургуульд Мэдээлэл зүйн ийм танхим байгуулж өгсөн нь найдвартай ажиллаж байгаа гэдгээ УИХ-ын даргад танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.