![УИХ-ын дарга зарим гишүүдийн хамт Дорнод аймгийг зорив](https://vip76.mn/media/news/original/2012-10-23/chuulgan_2010_05_2.jpg)
2010.09.01
УИХ-ын дарга зарим гишүүдийн хамт Дорнод аймгийг зорив
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсоныхаа дараа орон нутагт ажиллахаар Дорнод аймгийг зорьсон байна. Тэрбээр энэ сарын 1-7-нд Дорнод, Сүх
баатар аймагт ажиллах аж. Энэ хугацаанд УИХ-ын дарга иргэд сонгогчидтой уулзаж, УИХ-аас батлан гаргасан шийдвэрүүдийн талаар санал солилцохын зэрэгцээ зарим байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах гэнэ. Орон нутагт ажиллах томилолтын бүрэлдэхүүнд Дорнод, Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Д.Одбаяр,П.Алтангэрэл, Ч.Улаан, Р.Буд, сэтгүүлч, сурвалжлагчид багтжээ.
![chuulgan_2010_05](images/stories/news/gadaad/uix_gishuud/chuulgan_2010_05.jpg)
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.