БНХАУ-руу ангийн гаралтай түүхий эдийг гаргах гэж байжээ
Сүхбаатар дүүрэгт оршин суух иргэн Г, О нар нь ангийн гаралтай түүхий эдийг олон жилийн турш иргэдийн гар дээрээс худалдан авч Монгол улсын хилээр БНХАУ-руу хууль бусаар нэвтрүүлж борлуулдаг тухай мэдээллийг шалгаж Г нь нөхөр О-ын хамт 2009 оны 10 дугаар сарын 12 өдөр өөрийн эзэмшлийн 14-64УБИ улсын дугаартай автомашинаар Замын-үүд боомт руу тээвэрлэн явахад нь Төв аймгийн нутаг дэвсгэрт ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд саатуулан шалгахад 54 ширхэг буюу 13 баавгайн савар, 4 õүдэрийн заар, бугын чив 60-70 орчим, сүүл 105 гаруй ширхгийг улсын хилээр гаргахаар бэлтгэн тээвэрлэж авч явсан байна.
Дээрх асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203-2 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнүүдийг саатуулан шалгаж байна.