2022.05.02
Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд эрхзүйн орчин үгүйлэгдэж байна
Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй мэдээлэл солилцох уулзалтыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Булгантуяа нар /2022,04,27/-ны өдөр зохион байгууллаа.
Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож ажил хийсэн ч ядуусын эгнээнд шилжсээр байгаа тул ажил хийе, бүтээе гэсэн хүсэл зориг нь хүртэл мохож эхэллээ. Төрийн байгууллагын шат шатны хүнд суртал, хээл хахууль өргөжин тэлж, бичил бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүд сөхөрч байна.
Иймээс гишүүд хамтран санаачилж ХААХҮЯ, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулсан юм.
Уулзалтад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон бөгөөд тулгарч байгаа бэрхшээл саадыг ярилцаж шийдэл хайлаа. Дэлхий нийтэд цар тахлын улмаас эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, ачаалал гурав дахин нэмэгдсэн иймээс дэлхийн улс орнууд НҮБ-аас хүртэл эмэгтэйчүүдийг дэмжих уриалга хөтөлбөр гаргасан. Түүнчлэн эмэгтэйчүүдэд зориулсан тусгай эрхзүйн орчин байхгүйгээс олон эмэгтэй хохирсоор байгаа учир тэдэнд зориулсан эрхзүйн орчин үгүйлэгдэж байгаа гэдгийг олон эмэгтэйчүүд онцоллоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn