Нууц гэх нэрийн дор дарагдаж байсан 5 төрлийн 68 мэдээлэл олон нийтэд нээлттэй боллоо
2022.05.03

Нууц гэх нэрийн дор дарагдаж байсан 5 төрлийн 68 мэдээлэл олон нийтэд нээлттэй боллоо

УИХ-ын гишүүн Н.Учралын Ажлын хэсгийг ахлаж батлуулсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хуулиар дамжуулж үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдээлэл авах эрх баталгаажиж, төрөөс нээлттэй ил тод байлгах мэдээллийг өргөжүүлж, төрийн үйл ажиллагаанд иргэд, олон нийт хяналт тавих боломжийг нэмэгдүүлж байна.

Хуулиар дамжуулж Цахим баримт бичиг файлыг цаасан суурьтай баримт бичигтэй адил төвшинд тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэхээр болсон. Мөн байгууллагын нууц гэх нэрийн дор дарагдаж, хэвлэл мэдээллийн байгууллагад өгдөггүй байсан тусгай зөвшөөрөл, эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг нийт 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо.Түүнчлэн мэдээлэл хариуцагч байгууллага нь өөрт байгаа мэдээллийг хувь хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх зохицуулалтыг тусгасан.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn