Хонины ноос аваад оронд нь бордоо нийлүүлнэ
2022.05.01

Хонины ноос аваад оронд нь бордоо нийлүүлнэ

БОАЖ-ын сайд Хонины ноосоор хөрсөнд ээлтэй бордоо үйлдвэрлэсэн Monpellets, sheep wool organic fertilizer ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус бордоо нь чийг сайн хадгалахаас гадна хортон шавьж цугладаггүй, хөрсөндөө шим болдог гээд олон давуу талтай бөгөөд Герман улсад экспортлодог юм байна. Удахгүй Франц болон Европын бусад оронд гаргахаар төлөвлөж байгааг тус байгууллагынхан хэллээ. Хоёр талын уулзалтын үеэр хонины ноосыг аваад хариуд нь бордоо нийлүүлэх асуудлаар ярилцлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn