Цахим бүртгэлийн систем нэвтрүүлжээ
2009.10.19

Цахим бүртгэлийн систем нэвтрүүлжээ

Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдийг регистрийн дугаараар нь бүртгэх "Цахим бүртгэл" программыг хэрэгжүүлж эхлэв.

Энэ программыг ашиглахын тулд Иргэний бүртгэл мэдээллийн төвтэй хамтарч ажиллах бөгөөд шаардлагатай мэдээллийг хурдан шуурхай гаргаж, 26 үзүүлэлтээр мэдээлэл хүргэх гэнэ. "Өмнө нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд суралцагчдын тоог худал мэдүүлэх, тогтоосон хэмжээнээс цөөн хүүхэд авах, үүнээс болж төсөвлөгдсөн болоод хувьсах зардлыг хэтрүүлэх зэрэг зөрчил илэрч байсан. Бүр нэг хүүхэд хэд хэдэн сургуульд данстай байсан тохиолдол ч гарсан. Энэ программыг нэвтрүүлснээр тухайн хүүхэд хаана, ямар сургуульд сурч байгааг регистрийн дугаараар нь хайгаад л мэдэх бололцоотой" гэж Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Д.Батдорж ярилаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.