Концессийн эрх зүйн орчинг бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг татна
УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өнөөдрийн хурлааар ‘’Концессийн тухай’’, ‘’Төрийн болон орон нутгийн өмчийн тухай’’ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Төсөл санаачлагч манай улсын дэд бүтцийн болон нийгмийн бусад салбарт үйлчилгээний чанар, менежментийг сайжруулах, технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд үүнийг зөвхөн төрийн өмчийн хөрөнгөөр гүйцэтгэх боломжгүй тул концессийн эрх зүйн орчинг бий болгох замаар уг салбарт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг татах зэрэг шаардлагын улмаас уг төслийг боловсруулсан байна.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн З.Энхболд, Э.Бат-Үүл нар Концессийн эрх олгох ажиллагааг зохицуулсан асуудлын хүрээнд үүссэн маргааныг шийдвэрлэх хариуцлагын асуудлыг тодорхой болгож, хуулиар зохицуулах харилцааг нарийвчилж, онцлог шинжтэй хууль зүйн бие даасан зохицуулалтуудыг боловсронгуй болгох санал гаргасан.
УИХ-ын гишүүн М. Мөнх-Оргил тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс дэгийн хуульд заасан асуудлынхаа хүрээнд Эдийн засгийн болон Хууль зүйн Байнгын хорооноос ‘’Концессийн тухай’’ хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хамтран байгуулж ажиллах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Ийнхүү эдгээр хуулийн төслүүдийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өнөөдрийн хурлааар ‘’Концессийн тухай’’, ‘’Төрийн болон орон нутгийн өмчийн тухай’’ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Төсөл санаачлагч манай улсын дэд бүтцийн болон нийгмийн бусад салбарт үйлчилгээний чанар, менежментийг сайжруулах, технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд үүнийг зөвхөн төрийн өмчийн хөрөнгөөр гүйцэтгэх боломжгүй тул концессийн эрх зүйн орчинг бий болгох замаар уг салбарт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг татах зэрэг шаардлагын улмаас уг төслийг боловсруулсан байна.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн З.Энхболд, Э.Бат-Үүл нар Концессийн эрх олгох ажиллагааг зохицуулсан асуудлын хүрээнд үүссэн маргааныг шийдвэрлэх хариуцлагын асуудлыг тодорхой болгож, хуулиар зохицуулах харилцааг нарийвчилж, онцлог шинжтэй хууль зүйн бие даасан зохицуулалтуудыг боловсронгуй болгох санал гаргасан.
УИХ-ын гишүүн М. Мөнх-Оргил тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс дэгийн хуульд заасан асуудлынхаа хүрээнд Эдийн засгийн болон Хууль зүйн Байнгын хорооноос ‘’Концессийн тухай’’ хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хамтран байгуулж ажиллах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Ийнхүү эдгээр хуулийн төслүүдийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.