2022.05.21

Балжиннямын Баярсайхан сангаас гэрэгэ цахим машин /киоск/-ийг хандивлалаа.

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх зорилгоор Завхан аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн үйлчилгээний зааланд төлбөр тооцооны Гэрэгэ цахим машин /киоск/-ийг “Балжиннямын Баярсайхан сан” буюу өөрийн хөрөнгөөр байршууллаа.

Ингэснээр Завханчууд  "Гэрэгэ киоск" машинаас:

-Улсын бүртгэлийн үйлчилгээний 79 төрлийн үйлчилгээний хураамж,

-Автомашины татвар, автомашины торгууль,

-1072 хувьцааны данс нээх,

-Жолоочийн хариуцлагын даатгал,

-Автомашины бүртгэлийн хураамж,

-Бүх үүрэн телефоны нэгж, дата, ярианы төлбөрийн үйлчилгээг нэг дороос төлөх боломж бүрдлээ. 

Улсын бүртгэлийн үйлчилгээний хураамж төлөх гэж банк орж цаг хугацаа алддаг байсан бол одоо хэдхэн секундын дотор үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байгаа юм.