2022.05.19
Эмийн үйлдвэрлэл, нийлүүлтэд шалгалт хийх "Түр хороо" байгуулагдлаа
УИХ-ын гишүүн Д.Батлут эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтэд хяналт шалгалт хийх "Түр хороо"-ны гишүүнээр томилогдлоо.
Нэр бүхий 21 гишүүний хамт өргөн барьсан хүний эмийн асуудлаар “Хянан шалгах түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.
Тэрээр дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна. Уг асуудлыг шийдэх нь “Хянан шалгах түр хороо” -ны гол ажил байх болно гэлээ.