2022.05.24
"Ардчиллын чуулган" боллоо
Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Удирлагын Академи, Конрад-Аденауэр-Сангийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх зорилгоор "Ардчиллын чуулган"ыг зохион байгууллаа.
Уламжлал болсон энэ чуулганаар "Сонгуулийн тогтолцооны давуу болон сул талууд" сэдвээр панел хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд УИХ-ын суудалтай намуудын төлөөллийг оролцуулсан нь олон талт байр суурийг хангахыг зорьсон нь харагдаж байлаа.
Чуулганд ХБНГУ-ын КАС-гийн Азийг хариуцсан референт Др.Карстен.Грабов оролцож илтгэл тавьсан юм.