УИХ-ын гишүүн С.Бямбацогт тойрогтоо ажиллаж, иргэдтэйгээ уулзлаа
Тэрээр Ховд аймагт ажиллаж байна. Энэ удаад Манхан, Буянт, Алтай, Үенч, Булган, Мөст сумдын иргэдтэй уулзсан юм. Уулзалтаар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал цаашид хэрхэх талаар мэдээлэл өглөө.
Уулзалтын үеэр иргэдийн зүгээс:
Баруун бүс нутагт ноолуурын үнийг тогтворжуулах
Хавтгайрсан халамжийн бодлогыг цэгцлэх
Тэтгэвэрийн зөрүүг арилгах, нэмэгдлийн хэмжээг тогтоохдоо ажилласан жил, төлсөн шимтгэлийг харгалзаж шударга ёсыг хангуулах
Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албаны бага цалинг нэмэгдүүлэх
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах, ургуулдаг хүмүүсээ бүх талаар дэмжих
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд авсан амлалтуудаа бүрэн хэрэгжүүлэх
Боомтын сэргэлт хөтөлбөр, хилийн шинэ гарц нээх асуудлуудыг хэлж байлаа.
Дээрх асуудлууд бол гарцаагүй анхаарч, шийдэх ёстой зүйлс мөн тул эдгээрийг төрийн бодлогод нийцүүлж засаж сайжруулахад онцгой анхаарна гэдгээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт илэрхийлсэн юм.