УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ухдаг биш ургуулдаг иргэдээ дэмжинэ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Булган суманд ажиллах үеэрээ жимс, жимсгэний аж ахуй эрхэлдэг иргэн Балжаагийн талбайд зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.
Иргэн Балжаа үеэл дүүтэйгээ хамтран 6 орчим га газар төрөл бүрийн жимс, жимсгэнэ, зарим төрлийн нарийн ногоо тариалж байна.
6 төрлийн алим тариалсан нь маш сайхан ургажээ. Мөн интоор, чавга зэрэг жимсийг туршилтын журмаар тариалсан нь Монгол орны хөрсөнд маш сайн дасан зохицож арвин ургац өгч байгаа аж.
Нэг га талбайд төмс тариалахад 15 сая орчим төгрөгийн орлого олох боломжтой бол торниун алим ургуулахад нэг га-аас 240 сая төгрөг олох боломжтой юм байна. Түүний ургуулсан суулгац нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд том хот суурин газраас гадна бусад аймаг, сумуудад ч маш их эрэлт хэрэгцээтэй байдаг. Алимыг нь зүүн аймгаас хүмүүс зорьж ирж газар дээрээс нь худалдан авдаг талаар хэллээ.
Ухдаг биш ургуулдаг, эх орныхоо хөрсөнд тарьсан органик хүнсний бүтээгдэхүүнээр иргэдээ хангадаг ийм хүмүүсээ цаашид бүх төрлөөр дэмжин ажиллах болно гэдгээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлсэн юм.
Холбоотой мэдээ
2024.12.11
2024.12.11
2024.12.11