Ёс зүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох чиглэлээр ажилладаг туршлагатай профессоруудтай хамтарч ажиллахыг хүслээ
2022.05.31

Ёс зүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох чиглэлээр ажилладаг туршлагатай профессоруудтай хамтарч ажиллахыг хүслээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Монгол Улсын Соёлын элч Сачиэ Мацүозаватай уулзлаа. Уулзалтаар ёс зүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох чиглэлээр ажилладаг, туршлагатай профессоруудыг урьж, хамтарч ажиллахыг хүслээ.

Японы талаас ч энэ чиглэлд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Мөн багш нарыг чадавхжуулах, Япон улсын боловсролын байгууллагад туршлага судлах ажилд илүү олон багш нарыг хамруулахыг хүслээ.

Монгол Улсын Соёлын элч Сачиэ Мацүозава нь 2018 оноос Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллаж байна. Тэрбээр 2011 оноос өнөөг хүртэл манай боловсролын салбарын хүний нөөцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, Ерөнхий боловсрол, их дээд сургуулиудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2001 оноос хойш боловсролын байгууллагын 400 гаруй багш, ажилтныг Япон улсад туршлага судлуулах ажлыг зохион байгуулжээ.

 
 
 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хатагтай Сачиэ Мацүозавад Монголын багш нарын төлөө өндөр зүтгэл гаргаж ажилладагт чин сэтгэлийн талархал илэрхийллээ.