Баянгол дүүргийн 2 болон 3 дугаар хороодын ажлын албаны хамт олон өнөөдөр Төрийн ордонд зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ны гишүүн Ж.Ганбаатар: "Төрийн үйлчилгээг анхан шатанд нь хүргэж, иргэдтэй хамгийн ойр ажилладаг гол бүтэц бол Хороо юм. Энэ утгаараа бодлого тодорхойлох, шийдвэр гаргах ажиллагаанд хороодын үүрэг оролцоог хангаж, сонсох учиртай" гэлээ.