2022.06.03
Б.Бейсен: Хөдөө орон нутагт чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зөрчил байсаар байна
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн.
Энэ хуулийн төсөл нь цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэл тусгагдсан юм.
Гишүүдийн хувьд хуулийн төсөлтэй холбогдуулан өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
Орон нутагт худалдан авалт хийж байгаа эрүүл мэнд болон боловсролын салбарын тоног төхөөрөмж, бүтээн байгуулалтын ажлын чанарт хяналт тавьж онцгой анхаармаар байна.
Орон нутагт өнгөрсөн жил худалдан авах ажиллагаан дээр эрүүл мэнд, боловсролын салбарт чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх санал тавьсан. Гэтэл чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлдэг зүйл байсаар байна. Мөн чанаргүй эм тарианы асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ. Эмний 70-80 хувийг гаднаас оруулж ирдэг. Үүнийг дотоодынхоо эмийн үйлдвэрийг дэмжиж байж тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ гэсэн саналыг хэллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn