2022.06.10

Н.Учрал: Эмч нарын чадвар биш, эмийн чанар дутагдаж байна

Эмийн салбар бол онцгой салбар бөгөөд улс орны хүн амын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй. Гэтэл Төрийн аудитын байгууллагаас Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийхэд учир дутагдалтай олон зөрчил илэрсэн. Тухайлбал 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл эзэмшиж буйгаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын шаардлагыг хангаагүй тул стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй.

Мөн дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй тул Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэйгөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж тус тус дүгнэсэн. Түүнчлэн зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгаа нь тогтоогдсон.

Мөн дотоодын зах зээлийн эм нь өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмтэй орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөлөлтэй нь эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын үр нөлөө бага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг мөрдөхгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэслэл болж байна байна.

Иймд УИХ-ын гишүүн Н.Учрал нэр бүхий 22 гишүүдийн хамт “Хүний эмийн асуудлаар хянан шалгах түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна.

Тэрээр,Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа болон импортоор орж ирж буй эмийн чанарыг шалгаж сайжруулах чиглэлээр БНСУ-ын ассамблейн гишүүн, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Kim Min-seok-тай уулзаж хамтран ажиллах хүсэлт тавьсан юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал

БНСУ-ын олон улсад зөвшөөрөгдсөн эмийн лабораторид хөндлөнгийн шинжилгээ хийлгэж шаардлагатай арга хэмжээг авах юм байна. 

Тогтоолын төсөл хэрэгжиж эхлэхэд хянан шалгагчаа томилж түүврийн аргаар манай улсад борлуулагдаж буй эмүүдийг БНСУ-ын олон улсад зөвшөөрөгдсөн эмийн лабораторид хөндлөнгийн шинжилгээ хийлгэж шаардлагатай арга хэмжээг авах юм байна. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Учрал  500 тэрбум төгрөг эргэлдэж буй эмийн зах зээлд хяналт тавих цаг ирсэнийг иргэдийн санал хүсэлтээс тод харлаа. Эрх ашгийн зөрчилөөс ангид бодлого барьж ажиллах миний санаачлагыг ард түмэн маань дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Нэг сорьцтой, нэг ижил нэртэй мөртлөө үйлчлэл, чанар нь үлэмж их байгааг тогтоох нь нэн чухал болохоос зах зээлд байгаа эм бүр нь чанаргүй гэж хэлэхэд эрт юм. Шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандахыг эрмэлздэг, зарчмаасаа ухардаггүй нь зарим хүмүүсийхээр бол миний сул тал байх хэмээн байр сууриа илэрхийлээд байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Эмийн чанар, хүртээмжид анхаарах ёстой. Төр өндөр үнэтэй эм болон бусад онцгой эмний бодлогыг барьж шаардлагатай байна.

УИХ-ын 2022,06,10-ны өдрийн хуралдаан

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn