УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар СХД-ийн 24-р хороонд ажиллалаа
2022.06.13

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар СХД-ийн 24-р хороонд ажиллалаа

УИХ-ын гишүүн Жаргалмаа, УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хамт СХД-ийн 24-р хорооны  иргэдтэй уулзлаа.

Хорооны иргэдийн зүгээс тог тавиулах, гудамж замын гэрэлтүүлэг, Баянхайрханд гүүр хоолой тавиулах, Бумбатын амнаас дээшээ намаг ихтэй учир  тус замыг сайжруулах, газрын хэмжээгээ томсгох, кадастр давхацсан, гэрчилгээгээ авч чадахгүй байгаа зэрэг асуудлаар санал хүсэлтээ хэллээ.

Эдгээр асуудлаас дүүргийн газрын албатай хамтарч иргэдэд тулгамдаж байгаа асуудлаар зөвлөгөө өгөв. Улаанбаатар зам арчлалтын компанитай хамтарч Бумбатын амны газар дээр очиж нөхцөл байдалтай танилцаад намагтай хэсэгт хайрга асгаж зам сайжруулах үүрэг өглөө. Мөн Баянхайрханы иргэд ихээр зорчдог 2 байрлалд гүүр, хоолой барих асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.