Халдавар авагсадын тоо 473-т хүрчээ
2009.10.28

Халдавар авагсадын тоо 473-т хүрчээ

10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол 473 болж өмнөх өдрөөс 81 тохиолдлоор нэмэгджээ. Улаанбаатар хотод 413, хөдөө орон нутагт 60 тохиолдол байна.

Нэмэгдсэн 81 тохиолдлын 73 нь Улаанбаатар хотод шинээр бүртгэгдсэн байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд нийт 340 тохиолдол болсон байна.

Хөдөө орон нутагт 11 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ. Сэлэнгэ 10, Дорнод 2, Дорноговь 5, Төв 9, Өмнөговь 1, Говьсүмбэр 3, Хэнтий 3, Өвөрхангай аймагт 6 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийн түвшинд байна. Харин Дархан-Уул аймагт 3 тохиолдол нэмэгдэж томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын 16 тохиолдол бүртгэгджээ. Шинээр Хөвсгөл аймагт 1, Булган аймагт 4 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн өдрийн 8 цагийн байдлаарх Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд амбулаторийн 16793 үзлэг хийгдсэний 4735 буюу 28.1 нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд одоогоор 91 хүн эмчлэгдэж байгаагийн 48 нь онош батлагдсан, 43 нь шинжилгээний хариу хүлээж байна.

Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын хүрээний (H1N1) вирусийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралт нэмж бүртгэгдээгүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.