СХД-т цэвэр, бохир усны шугам угсралтын ажил үргэлжилж байна
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн тав тухтай орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажлууд үргэлжилж байна.
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд буюу Их Нарангийн эцсийн буудлаас урагш авто зам дагуу 315 мм-ийн шугамаар Баянхошуу коллекторын үндсэн худагт холбох, 2.8 км урттай бохир усны инженерийн шугамыг суурилуулж байна. Мөн тус хэсэгт цэвэр усны шугамын суурилуулалтын ажлыг хийх юм.
Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 26-р хорооны иргэд, айл өрхүүд хашаандаа бохир усны сүлжээнд холбогдож бохир усаа шийдэх боломжтой болно. Энэхүү ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Баткомплект” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06