2010.03.10
Нийслэл хот үер ус, далан сувгийн аманд буусан айл өрхөд анхаарал хандуулна
Жилийн дөрвөн улирал ээлжилдэгээрээ ээлжилж, удахгүй хоёр , гурван сарын дараа зуны аадар бороонууд асгана. Өвлийн улиралд зуд, зурхан хөдөө орон нутагт гамшиг болдог бол зуны улиралд Улаанбаатар хот үеэр ус урсаж ихээхэн хохирол авчирдаг билээ. Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох газрууд үерийн усны шуудууг хаасан саадуудыг зайлуулах, далан сувгыг цэвэрлэж, сэргээх, зам гармыг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Баруун уулын үерийн ус зайлуулах сувгийг хааж, түр барилга барьж, өргөгч цамхаг байрлуулсан “Русский констракшн” ХХК-ний өргөгч цамхаг, түр барилгыг буулгаж, даланг сэргээн цэвэрлэж дуусаад байна. Мөн Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын 2 метр зузаан хөлдүүсийг цэвэрлэн ус урсахад саадгүй болгосны зэрэгцээ, Туул голын мөс нимгэрч байгаатай холбоотойгоор Хан-Уул болон Баянзүрх дүүрэгт мөсөн дээгүүр гарч байгаа явган хүн болон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Цаашид цас хайлж, шар усны үер эхлэхээс урьтаж нийслэл хот үер ус, далан сувгийн аманд буусан айл өрхөд анхаарал хандуулж ажиллахаар болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.