2010.03.10
УИХ-ын гишүүдийн хүсэлтийндагуу Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны товыг хойшлуулав
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт, хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэхээр товлосон байсан билээ.
Тийм боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Д.Балдан-Очир нараас тус хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд ирүүлснийг харгалзан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Маргагч тал хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ албан ёсоор мэдэгдсэн бол хуралдааныг хойшлуулах тухай магадлал гаргаж, түүнд уг хуралдааныг хийх хугацааг заах буюу тийм боломжгүй бол дараа зарлахаар тогтооно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэц магадлал гаргаж, дунд суудлын хуралдааныг хойшлуулав.
Дээрх маргааныг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдааныг 2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хийхээр товлов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.