"Эмэгтэйчүүдийн манлайлал" цогц хөтөлбөр орон нутагт хэрэгжиж байна
2022.06.24

"Эмэгтэйчүүдийн манлайлал" цогц хөтөлбөр орон нутагт хэрэгжиж байна

Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 173 хороодын салбар зөвлөлдөө хүрч ажиллах зорилго тавьсан.

Энэ хүрээнд НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад ажилласан. Уулзалт Дархан аймагт үргэлжиллээ.  

Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос салбар зөвлөлийн дарга, тэргүүлэгч эмэгтэйчүүдээ чадавхжуулах томоохон ажил тусгагдсаны хүрээнд "Эмэгтэйчүүдийн манлайлал" цогц хөтөлбөр орон нутагт хэрэгжиж байгаа билээ.