2022.06.27

Хотуудын тоог нэмэх нь зөв

Ц.Туваан гишүүн УИХ-аас "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай" тогтоол батлагдсантай холбоотой Төв аймгийнхаа сумдад ажиллаж, иргэдийн санал сэтгэгдлийг сонсож байна.

Баянцагаан сумын иргэдийн төлөөлөлтэй 6 дугаар сарын 24-ний өдөр уулзалт хийлээ.

Уулзалтад оролцсон иргэд:

  • Төрийн сүлд өөрчлөх асуудлыг дэмжихгүй. Учир нь үргүй зардал их гарна.
  • Цаазын ялыг хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүст сэргээн хэрэглэх хэрэгтэй.
  • Үндсэн хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу. Өөрчлөлтийг ойрхон хийснээр Үндсэн хуулийн дархлаа суларч, дагаад олон хууль тогтоомжид өөрчлөлт орно.
  • Баян сумын иргэдийн төлөөлөлтэй 6 дугаар сарын 24-ний өдөр уулзалт хийв. Уулзалтад оролцсон иргэд:
  • Төрийн сүлдийг өөрчлөх нь буруу.
  • УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв.
  • Хотуудын тоог нэмэх нь зөв зэрэг саналуудыг хэлж байв.
  • Мөн дээрх 2 сумын уулзалтад оролцсон иргэд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт их байгаа талаар, суманд хогны асуудал их байдаг ба хог хаягдлыг багасгахад бүх нийтээрээ анхаарч ажиллах хэрэгтэй зэрэг саналыг хэлж байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn