СХД-ийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
2022.07.08

СХД-ийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Үндэсний баяр наадмын бэлтгэл ажил, болзошгүй байгалийн гамшгийн үед бэлэн байдлыг хангах, авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон, өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцлаа.

Мөн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээлэл солилцов.