Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ
2022.07.18

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фүк  мэндчилгээ дэвшүүлжээ.

Мэндчилгээнд:

 “Монгол Улсын Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Вьетнамын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон танаар уламжлан Монгол Улсын төр, засаг болон нийт Монголын ард түмэнд халуун баяр хүргэж мэндчилье.

Өнгөрсөн хугацаанд олсон их ололт амжилтын үндсэн дээр Монгол Улсын төр, засаг, ард түмэн эх орноо хөгжүүлэн бүтээн байгуулах их үйлсэд ихээхэн амжилтыг гаргаж, ард түмний амьжиргааны түвшин өдрөөс өдөрт тасралтгүй сайжирна гэдэгт итгэл төгс байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий болон бүс нутаг олон хүндрэл, сорилттой тулгарч, ялангуяа Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийн нөхцөл байдалд Вьетнам, Монгол хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа тасралтгүй хөгжин бэхжиж, олон шинэ амжилтад хүрсэн билээ. Хоёр орны хичээл зүтгэлээр цаашид Вьетнам, Монголын уламжлалт найрсаг, сайн сайхан харилцаа хоёр орны ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө улам их өргөжин хөгжиж, даян дэлхий болон бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагаа, хөгжлийн төлөөх их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт миний бие итгэл дүүрэн байна.

Монгол Улсад хөгжил цэцэглэлт, Монголын ард түмэнд аз жаргал, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, өндөр үүрэг хариуцлагатай албан тушаалдаа амжилт гаргахын ерөөлийг дэвшүүлье” гэжээ.