“Эрдэнэс Тавантолгой” ХК  “УБТЗ” ХХН-тэй хамтран ажиллана
2022.07.21

“Эрдэнэс Тавантолгой” ХК “УБТЗ” ХХН-тэй хамтран ажиллана

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “УБТЗ” ХХН-ийн дарга Х.Хэрлэн нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын бүтээгдэхүүнийг ОХУ болон БНХАУ руу гаргах, компаниас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд импортлох бараа, ачааны тээвэрлэлтийг “УБТЗ” ХНН-ийн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан зохион байгуулах юм.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төмөр замын асуудал хариуцсан нэгжийн хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх чиглэлд “УБТЗ” ХХН-ийн мэргэжилтнүүд хамтран ажиллана.