Хотын дарга Элчин сайд нар болон олон улсын байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар Монгол Улсад суугаа дипломат албаны дарга нар болон олон улсын байгууллагын төлөөллийг Хүй долоон худагт хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтад Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофф, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Йорн Розенберг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Габит Койшибаев, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ео Хонг, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Мохиндер Пратап Сингх, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Себастьян Сүрүн, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч ноён Тапан Мишра, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Андрей Михнев, Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Сеок Хюн Юн, Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал ноён Павит Рамачандран, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Элайн Мари Конкиевич, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь тэргүүн ноён Ханнес Такакс нар оролцлоо.
Уулзалтын үеэр Хотын дарга Монгол Улсад суугаа дипломат албаны дарга нар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.
мөн уулзалтад оролцогчид Хотын дарга хүлээн авсанд талархал илэрхийлж, хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлсэн байна.