Гарааш чөлөөлөх ажил 68.4 хувьтай байна
2022.07.22

Гарааш чөлөөлөх ажил 68.4 хувьтай байна

Нийслэл Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөж байгаа билээ.

Нийслэлийн Хан-Уул, Багануур дүүрэгт гарааш чөлөөлөх ажил төлөвлөсний дагуу бүрэн хийгдсэн бол Баянзүрх дүүрэгт 89.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 79.8 хувьтай байна. Бусад дүүрэгт өрнөж буй гарааш буулгаж, газар чөлөөлөх ажлын явцыг доорх хүснэгтээс харна уу.

2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс долоодугаар сарын 20-ны өдөр хүртэлх дөрвөн сарын хугацаанд 3326 гарааш буулгаж, 59.868 м.кв бүхий газар чөлөөлөөд байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлж байна.