2022.07.22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэийн “Financial Times” сонинд өгсөн ярилцлагаас онцлох 10 Эшлэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлага Английн “Financial Time” сонинд нийтлэгджээ. Уг ярилцлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурт айлчлах үеэр тус улс дахь “Financial Times”-ын сэтгүүлч Том Митчелл авсан байна. Монгол Улсаар дамжих тив давнасан “Сибирийн хүч-II” байгалийн хийн төсөл болон “Оюутолгой”-н төслийн талаарх тус ярилцлагаас онцлох 10 эшлэлийг уншигч та бүхэнд хүргэе.
Монголоор дамжин өнгөрөх тив дамнасан “Сибирийн хүч-II” байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ дуусаж, барилгын ажил 2024 эхэлнэ гэж үзэж байна.
ОХУ, Украины дайнтай холбоотойгоор байгалийн хийн хоолойн төлөвлөлт бүрхэг байгаа ч, барилгын ажил үргэлжилнэ гэж найдаж байгаа.
”Рио Тинто” группийн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Оюутолгой” төсөл хуваарийн дагуу хэрэгжиж байгаа. Уг төсөл бондын эргэн төлөлтийг шийдвэрлэх бэлтгэлд ахиц дэвшил гаргаж байгаа.
Геополитикийн хурцадмал үед хоёр их гүрний “эрхшээл”-д орсон нь хүндрэл учруулсан ч, Монгол Улс хоёр оронтой хоёулантай нь нягт хамтран ажиллаж хэвшсэн.
“Сибирийн хүч-II” байгалийн хийн хоолойн төслийг түргэтгэхээр ОХУ-аас дарамт, шахалт ирээгүй.
БНХАУ руу нүүрс, зэс зэрэг уул уурхайн түүхий эдийг тээвэрлэхэд ашиглах төмөр замтай болсон учир энэ онд Монголын эдийн засаг бэхжинэ гэж найдаж байна.
“Рио Тинто” групп Оюутолгойн зэсийн ордын ашиглалтыг өргөжүүлснээр ойрын жилүүдэд зэсийн экспорт мэдэгдэхүйц өсөх төлөвтэй байгаа.
Оюутолгойн уурхай төлөвлөсөн хугацаандаа ажиллаж, ирэх орны эхний хагаст далд уурхайн олборлолт эхэлнэ.
“Рио Тинто” групптэй хийсэн хэлэлцээг Монгол Улс хөрөнгө оруулагчидтай хэрхэн идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллаж чадахын тод жишээ гэдэгт би итгэж байна.
Орос-Украины хямралын улмаас түүхийн эдийн үнэ буурсныг түр зуурын цочрол гэж үзэж байгаа. Цаашид зэсийн хэрэглээ, олборлолт бууралгүй өснө гэсэн төсөөлөлтэй байна.