2022.07.22
Бүсээ чангалж, тэтгэвэр нэмлээ
2022 оны 1 дүгээр сарын 28-нд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар ахмад настны тэтгэврийн доод хэмжээ 500.000 төгрөг, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлсэн юм.
Ингэснээр 465 мянган ахмад настны тэтгэвэр нэмэгдлээ. Энэ арга хэмжээнд нийтдээ 637 тэрбум төгрөг зарцуулж, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг байсныг 400 мянга, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга байсан бол 500 мянга болгож байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг
Улс орныхоо хөгжлийн төлөө залуу насаа зориулж ажиллаж, хөдөлмөрлөж байсан ахмадуудын тэтгэвэр үнэхээр бага байна. Ахмадуудын 50 хувь 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа гэсэн тоо харсан энэ бол гунигтай. Ийм байхад тэтгэвэр нэмэх хэрэгтэй, цаашдаа ч энэ асуудалд шат дараалалтай арга хэмжээ авч, хөрөнгө мөнгөө шийдвэрлэж ажиллах ёстой.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ