Үерт автсан хоёр айлыг нүүлгэн шилжүүлжээ
2022.07.27

Үерт автсан хоёр айлыг нүүлгэн шилжүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 61 гарам орчимд өчигдөр түр зуурын аадар бороо орсны улмаас 20 гаруй айлын хашаанд ус орж, 2 айлын гэр, 10 хашаа, саравч, явган хүний гүүр нурсан.

Тухайн газарт дүүргийн удирдлагууд, аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, үерийн усанд боогдсон 4 том хүн, 3 хүүхдийг зөөвөрлөн аюулгүй газарт байрлуулж ажиллалаа.

Мөн үерийн усанд автсан хоёр айлыг нүүлгэн шилжүүлж, нийтийн эдэлбэр газар, автозамруу урсан орсон өвс, хашаа, хайс, лаг шаврыг ТҮК ОНӨААТГ, Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн 20 гаруй ажилчид цэвэрлэн хогийн төвлөрсөн цэг рүү зөөвөрлөн ажилласан байна.

Үерт автсан хэсгийн бохирдсон талбайг ковш трактор, экскэ механизмуудаар хусаж, хөрсний ариутгал , халдваргүйтгэлийн ажлыг хийж цэвэрлэнэ.

Тухайн нөхцөл байдал дээр аврах ангийн авто машин, завь, 2 задгай тэвштэй автомашин, 1 ковш авто машинтай нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа.