Гачууртын авто замаас Шар хадны эцэс хүртэлх 4.27 км авто замын ажил эхэлнэ
2022.08.03

Гачууртын авто замаас Шар хадны эцэс хүртэлх 4.27 км авто замын ажил эхэлнэ

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто замын ажлыг эхлүүлэх гэж байна.

Энэ хүрээнд  08 дугаар сарын 05-ны өдрийн 23:00 цагаас  08 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Гачууртын авто замаас Улиастайн хуучин эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан асфальтбетон хучилтын ажил хийх юм.