2022.08.10
Боловсролын ерөнхий газар "Монгол ногоо" төсөлтэй хамтран ажиллана
Швейцарын хөгжлийн агентлагаас 2016 оноос уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Боловсролын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол ногоо” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Үүнд:
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд чанарын баталгаатай, хагас боловсруулсан ногоог нийлүүлэх боломжийг судлах,
- Хүнсний ногооны ач тус, хэрэглээг таниулах эцэг эх, сурагчид олон нийтэд зориулсан гарын авлага, зөвлөмж бэлтгэн түгээн дэлгэрүүлэх
- Ногоогоор баяжуулсан хоолны жишиг цэс боловсруулах
- Хүүхдийн А аминдэмийн хэрэгцээг хангах шар луувангийн шүүсийг цэсэнд нэвтрүүлэх боломжийг судлах
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд оролцож буй ажилчин албан хаагчдын мэдлэг ур чадварыг сайжруулах үе шаттай сургалт зохион байгуулах
- Туслах аж ахуйг эрхлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх
- Хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай зарим тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм.