Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцож байна
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо, салбарын төлөөлөлтэй өнөөдөр /2022.08.16/ өглөөний уулзалт хийж байна.
Энэ уулзалтаар Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлаар яам, төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, салбарын аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд нээлттэйгээр санал солилцож, ярилцаж байна.
Уулзалтад салбарын 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлай болон албаны бусад хүмүүс оролцож байгаа юм.
Дашрамд дурдахад Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байгаа аж.
Холбоотой мэдээ
2022.12.08
2022.11.25
2022.11.25