“Хүнсний хангамж, аюулгүйн байдал” ба хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнд БОАЖЯ нэгдэнэ
2022.08.29

“Хүнсний хангамж, аюулгүйн байдал” ба хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнд БОАЖЯ нэгдэнэ

“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний тухай”  2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг  БОАЖ-ын Дэд сайд Гантөмөрийн Түвдэндорж болон холбогдох газрын дарга нарын хамт хүлээн авч уулзав. 

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022–2027 онд хэрэгжүүлэх “Хүнсний хувьсгал” Үндэсний хөдөлгөөнийг МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга ахалж байгаа бөгөөд УИХ-аас гарсан тогтоолын эх хувилбарыг  БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндоржид хүлээлгэн өгөв.

Уг хөдөлгөөнд БОАЖЯ дараах чиглэлд хамтран ажиллана.

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛД:

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сайн бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөх мэдүүлэх; 

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛД:

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээнд аймгийн төвд 30 гектар, сумын төвд 10 гектар агро ойн аж ахуйг тус тус байгуулах, жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төв, цэцэрлэгийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаалуулж ойн зурвас байгуулах; 

Жимс жимсгэнийн төрөлжсөн аж ахуй байгуулах, санхүүжилт урамшууллын тогтолцоог бүрдүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.

БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж,

 “Эрүүл хөрсөнд эрүүл хүнс ургана, эрүүл хүнс идсэнээр монгол хүн эрүүл байх юм. Тиймээс бид "Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн"-д нэгдэж, хамтран ажиллахад бэлэн”гэв.