2022.08.29
Хөвсгөл нуурын эрэг дагуух 141 км газрын хог цэвэрлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар байгуулагдсан "Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг"-ийн ажлын нэг болох их цэвэрлэгээнд нийт 64 ААН байгууллага, Төрийн болон ТББ, иргэдийн бүлэг, нөхөрлөл оролцлоо.
Ингэхдээ Хөвсгөл нуурын эрэг дагуу хүний хүрч болох нийт 141 км газрыг явган болон машин завиар туулан долоо хоногийн хугацаанд цэвэрлэж дуусгав. Мөн Хөвсгөл нуурын дөрвөн аралд биологийн бохирдол бусад хог хаягдлын цэвэрлэгээг ч хийж дуусгав.
Нийт 19 ачааны машин, 4 завийг их цэвэрлэгээнд татан оролцуулсан бөгөөд нутгийн иргэд өөрсдийн ачааны машин болог хувийн жижиг тэрэгтэйгээ сайн дурын үндсэн дээр сэтгэл гаргаж оролцсон юм.