2022.08.29
Айл бүр таван мод тарьж, ургуулах төсөл эхэллээ
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Айл бүр таван мод” төсөл өнөөдрөөс эхэллээ.
Уг төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 9 болон 10 хорооны 120 өрхөд дөрвөн төрлийн нийтдээ 600 модыг тарилаа.
Мод нь нярай хүүхэд шиг арчилгаа шаарддаг учир өрх бүрийг хариуцлагажуулах үүднээс 4 талт гэрээ байгуулан ажиллаж байна.