ХЭҮК-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэс СЭМҮТ-д ажиллав
2022.08.29

ХЭҮК-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэс СЭМҮТ-д ажиллав

Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн болон бусад албаныхан батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-д хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор ажиллалаа.  

Тус нэгж нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах зорилгоор тогтмол хяналт шинжилгээ хийх үүрэгтэй.

Хяналт шинжилгээ, үнэлгээг  СЭМҮТ-ийн  удирдлагын баг,  Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиник, Асаргааны нэг, хоёрдугаар тасагтай хамтран ажиллав.