"Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган боллоо.
2022.08.30

"Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган боллоо.

Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төслөөр “Аж ахуй эрхлэгч эмэгтэй” гэж хэн болохыг томьёолж өгч байгаа нь цаашид төрийн болоод олон улсын олон зээл, төсөл, хөтөлбөр, худалдан авалтад оролцох, давуу эрх эдлэх орчин бүрдэнэ гэж харж байна.

Эмэгтэй бизнес эрхлэлт гэхээр ЖДҮ бизнес эрхлэлтийг дэмжих талаар ярьдаг. Гэтэл шинэ татварын багц хууль нь ЖДҮ бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль болсон талаар ихэнх ЖДҮ эрхлэгчид мэдээлэл дутмаг байдаг. ЖДҮ бизнес эрхлэгчидтэй уулзалт, сургалт хийхэд төрөөс ЖДҮ-ийг дэмжиж байгаа талаар мэдээлэл байхгүй, ойлголт муу байдаг. Тус хуулийн давуу тал нь:

  • Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилд 1 удаа тайлан гаргаж, нийт борлуулалтын 1%-иар орлогын татвар төлөх;
  • Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой А.А.Н-үүд жилд 2 удаа тайлагнан татвар ногдуулах орлогын 1%-иар татвар төлнө;
  • Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой А.А.Н-үүд жилд 2 удаа тайлагнаж, татвар ногдуулах орлогын 1%-иар татвар төлнө;
  • Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой А.А.Н-үүд жилд 2 удаа тайлагнан татвар ногдуулах орлогын 10%-иар татвар төлж, төлсөн татварын 90%-ийг буцаан авна;
  • 25%-ийн татвар төлөх босгыг 3 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлэн 6 тэрбум төгрөг болгосон.
  • Татварын тайлангаар гарсан алдагдлыг салбар харгалзахгүйгээр 4 жилийн хугацаанд шилжүүлэн тооцно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар “ногоон худалдан авалт” болон “дотоодын үйлдвэрлэлийн худалдан авалт”-ыг энгийн, хялбаршуулсан горимоор оролцох боломжийг нээж өгсөн боловч хэрэгжилт төдийлөн сайн биш байгаа, сайжруулах шаардлагатай.

Иймд “ Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулиар Аж ахуй эрхлэгч хэн бэ гэдгийг нарийн тодорхойлж өгснөөр төрийн олон худалдан авалтад оролцох боломжийг дэмжихэд дэм болно.

Тухайлбал, АНУ, Солонгос улсууд төрийн худалдан авалтынхаа 5%-ийг заавал эмэгтэй ЖДҮ эрхлэгчдээс авна гэж заачихсан. Тавигдах шаардлагууд нь ч энгийн, уян хатан байдаг.

Үүнтэй холбоотой бас нэг санаачилга нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын ТУЗ-д заавал эмэгтэй гишүүдийг оруулсан байх шаардлагыг тавьж байгаа. NASDAQ олон улсын хөрөнгийн биржтэй хамтарч ажиллаж байна.

Бид анх удаа Цахим хөгжлийн яамтай болсон. Дижитал бизнес, контент үйлдвэрлэл, нийгмийн цахим энтрепренершип чиглэлээр бизнес эрхэлж байгаа, эрхлэхээр зорьж буй А.А.Н-үүдэд шийдвэрлэж чадахгүй, тулгамдаж буй бодлогын асуудлуудыг зохицуулах төрийн захиргааны төв байгууллагатай болж байгаа нь давуу талтай байна.

Цаашид Компанийн тухай хуулийг бизнесийн хөгжлийн чиг хандлага, бизнесийн шинэ тогтолцоонд суурилж шинэчлэхээр судалж байна.