Оршин сууж буй орчноо сайжруулах сонирхол бүхий Сууц өмчлөгчийн холбоодод БОАЖЯ нээлттэй
2022.08.30

Оршин сууж буй орчноо сайжруулах сонирхол бүхий Сууц өмчлөгчийн холбоодод БОАЖЯ нээлттэй

Та бид өөрсдийн тохь тухтай тайван амьдралын орчинг өөрийн гараар бий болгох нь чухал байна. Ингэхдээ орон сууцны хорооллын сул зай талбай бүрийг бетондохоо больж, төмөр хайс хашаануудаа буулгаж,  үүнийхэээ оронд мод тарьж, ногоон байгууламж бий болгох нь чухал байна.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний томоохон зорилгын нэг нь суурьшлын бүс болох ард иргэдийнхээ амьдарч буй орчинг моджуулж, зүлэгжүүлж, амьдрах орчныг сайжруулах юм.

Бетон талбай ихсэх тусам үер усны эрсдэл нэмэгдэх, халалт нэмэгдэх, орчны үзэмжгүй байдал бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартайг иргэдэд санууллаа.

Тйимээс Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос суурьшлын бүсийг моджуулах төслийг ийн эхлүүлж байна.

Дашрамд оршин сууж буй орчноо сайжруулах сонирхол бүхий СӨХ-үүд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Ойн бодлого зохицуулалтын газарт хандаж болно.