Хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье
2022.09.01

Хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагч, оюутнууд, боловсролын салбарын нийт ажилтнууд, эцэг эхчүүддээ орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч хөгжсөний 101 жил, шинэ зууны анхны хичээлийн жил, 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье!

Монгол орны ирээдүйг бэлтгэн гаргах үндсэн суурь болох Боловсролын салбарын эрх зүйн орчныг эрс өөрчлөх шинэчлэлийн ажлыг манлайлан ажиллаж байна. Багш, ажилчдын нийгмийн асуудлуудалд бодитой ахиц гарч багшийн нэр хүнд, чадвар, цалин урамшууллыг эрс өсгөх чиглэлд тодорхой шинэчлэл гаргана гэдэгт итгэж хичээн ажиллаж байна.

Миний хувьд Дарханчуудынхаа итгэлийг хүлээн сонгогдсон төрийн түшээгийн хувьд аймаг, орон нутгийнхаа боловсролын салбарыг хөгжүүлэх, багш нарыг дэмжин хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллаж ирлээ.

Манай аймгийн Боловсролын салбарт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дараах 12 томоохон багц ажилд нийт 27.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэлцлээ.

  • Дархан сумын сургуулийн барилга (480 суудал) - 5.2 тэрбум
  • Орхон сумын IX цэцэрлэгийн барилгын өргөтгөл – 800 сая
  • АШУИС салбарын дотуур байрны засвар- 700 сая
  • АШУИС салбарын өргөтгөл, Спорт заал – 1.2 тэрбум
  • Багшийн хөгжлийн төвийн барилга – 1.8 тэрбум
  • Дархан сумын ЕБС-иудын анги танхимын тохижилт, тоног төхөөрөмж - 640 сая
  • ЕБС-иудын сургалтын тоног төхөөрөмж – 2 тэрбум
  • Дархан сумын IX сургуулийн барилгын өргөтгөл (320 суудал) – 7.4 тэрбум
  • ХААИС-ын Агроэкологи, бизнесийн сургуулийн барилгын их засвар – 2.9 тэрбум
  • ШУТИС-ын Технологийн сургуулийн барилгын их засвар- 300 сая
  • Хонгор сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөл - 2.8 тэрбум
  • Дархан сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөл – 2 тэрбум

Эдгээрээс онцлоход, улсын төсөвт Дарханыхаа СӨБ, ЕБС-ийн бүх багш нарыг зөөврийн компьютерээр хангах хөтөлбөрийг санаачлан багтаасан бөгөөд энэ ондоо эхний ээлжийн 714 компьютер ЕБС-ын багш нарын гарт очихоор байгааг дуулгахад таатай байна.

Цаашид хичээл, сургалтын орчныг сайжруулах чиглэлд илүү анхаарал хандуулан сурагчдын ширээ сандал, хичээлийн лабораторийн орчныг сайжруулахад хөрөнгө оруулалт татах болно.

Та бүхнийхээ эрдмийн их үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе