Эрэл хайгуулаар жигүүрлэж, эрдэм мэдлэгийг дүүрэн сураарай
2022.09.01

Эрэл хайгуулаар жигүүрлэж, эрдэм мэдлэгийг дүүрэн сураарай

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр өөрийн төгссөн сургууль болох Баянгол дүүргийн 77-р сургууль болон 141 дүгээр цэцэрлэг болон Сүхбаатар дүүргийн Орос Монголын хамтарсан III сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Энэ жил хамрагдвал зохих хүүхэд бүр цэцэрлэгтээ явж, нийслэлийн бүх сургуульд 3 ээлжийг халах зорилтоо Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Нийслэл хот хамтран биелүүлж сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулж ажиллалаа.

Мөн хамран сургах тойргоор буюу гэртээ хамгийн ойр цэцэрлэг, сургуульд хүүхэд багачууд маань сурч, боловсрох зохион байгуулалтыг хийлээ.

Цэцэрлэг, сургуулийн босгоор анх удаа алхан орж буй анхлан суралцагчид, бяцхан нийслэлчүүддээ, анги дэвшин өгсөж буй сурагч хүүхдүүд, багш, сурган хүмүүжүүлэгч Та нартаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргье.
Эрэл хайгуулаар жигүүрлэж, эрдэм мэдлэгийг дүүрэн сурч, ирээдүйн хүсэл мөрөөдлийнхөө төлөө дүүлэн нисээрэй.